Б.БАТ-ЭРДЭНИЙН эхлүүлсэн “Иргэнд ээлтэй төсөл”-үүд бодит байдал дээр…

2019-09-17 Орхон

 

“Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”-гийн тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнийн хэлсэн амлалт, эхлүүлсэн төслүүд амжилттай хэрэгжиж, хүрэх ёстой эзэддээ хүрлээ.

Эрүүл мэнд, боловсрол, бүтээн байгуулалт болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд бүхий л салбарт хүрч,  сурах, хөгжих хүсэл тэмүүлэлд урам зориг өгч байна.  Өмнө нь мэдээллэж байсанчлан БНСУ-ын хотын дарга Паг Вонсүн, Бүрэн бүст багийн V сургуулийн Солонгос хэлний тэнхимд уран зохиолын 220 нэр төрлийн 314 ширхэг номыг бэлэглэхээр болсон бол өнөөдөр багш суралцагчид нь номнуудаа хүлээн авч талархалаа илэрхийлэн сайн сурахаа илэрхийллээ.  Солонгосын хөгжим, хувцас загвар, хоолны соёл, кино урлагаар нь дамжуулан бид Солонгос орныг маш сайн мэддэг болсон. Тиймдээ ч Солонгост суралцах, хэлийг нь сурах хүсэл их болсон нь олон зүйлээс ажиглагддаг. Иймд хүүхдүүдэд мөрөөдлөө биелүүлэхэд нь тус болох эдгээр номнууд үүргээ сайн биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Хөгжлийн бэрхшээлтэй гэж нийгмээс тусгаарлахгүй жирийн хүүхдүүдтэй адил сурч боловсрох, хөгжих хэрэгтэйг Төр засгаас анхааран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгаарлахгүйгээр нийгмийн харилцаанд оруулж эхэллээ. Энэ бодлогын хүрээнд Эрдэнэт хотын  “Найдвар” төв ч мөн адил хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийг хөгжих, сурах боломжийг өгөхөд анхаарч ажилладаг. Тиймээс тэдний үйл хэрэгт тус болох, нэн шаардлагатай хүүхдийн зориулалтын тэргэнцэрийг “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”-гээс бэлэглэлээ. Энэ нь хүүхдүүдийн өдөр тутмын амьдралыг хөнгөвчилсөн, байнга хүнээс хамааралтай биш өөрийн чадлаар хийхэд чухал үүрэг гүйцэтгэж,  өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ гэж багш ажилчид нь ярьж байсан юм.

Түүнчлэн эх орны энхийн манаанд алба хааж буй эр цэргүүдийг өөрийгөө хөгжүүлэх хүсэлд дэмжлэг үзүүлэх “Нэг цэрэг, нэг ном” аяныг амжилттай зохион байгуулж номын санг нь баяжуулж өгөв. Дотоод гадаадын сонгодог уран зохиол, яруу найраг гээд олон төрлийн ном багтжээ. Олон нийтийн сүлжээ, интернэтээс мэдээ мэдээллийг олон хэлбэрээр авдаг ч  номын цар хүрээ, үр өгөөж нь хэзээд үнэ цэнэтэй байдаг.  Тиймээс цэргүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, номоор дамжуулж мэдлэг олгох нь энэ аяны зорилго оршино. Мөн Орхон аймгийн Монгол ардын намын хороонд 11 метр урт номын санг хийж бэлэглэсэн байна. Номоор дүүрэн, уншигчаар баян, мэдлэгээр гайхуулах, сэтгэлээр чимэх олон хүнийг энэ номын санд хүрэлцэн ирж номтой танилцахыг урьжээ. Намын байранд номын байр цогцлоох энэхүү санаачлага нь олон хүнд таалагдаж байна.

Энэ мэт салбар бүрт дутагдалтай байгаа жижиг гэлтгүй олон асуудалд санаа тавьж, тусалж дэмжих боломжийг эрэлхийлж, Эрдэнэтийн залуус дэлхийн залуустай өрсөлдөх тэр л үүдийг нээх зорилготой “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”-гийн хамт олны ажил үүгээр зогсохгүй үргэлжлэх болно. Том чулуугаар жижиг чулууг хөдөлгөдөг гэдэг шиг жижиг гэлтгүй асуудал бүрт сэтгэл гарган ажиллаж Эрдэнэт хот, Монгол Улсын үлгэр жишээ, оюунлаг хот болгохын төлөө хүчээ нэгтгэхийг уриалж байна. Ийнхүү “Гэрэлтэй Эрдэнэт” хөтөлбөр үргэлжилсээр…

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.