Орхон аймгийн Онцгой комиссоос явуулж байгаа Ковид-19 халдвараас сэргийлэх ажлын хүрээнд аймгийн төсвөөс 54 сая төгрөгөөр ариутгал, халдваргүйтгэл хийсэн.
Эхний ээлжинд аймгаас хөрөнгийг нь гаргаад байна. Цаашид уг ажлыг орон сууцны байрнуудад СӨХ-д өөрсдийн хөрөнгөөр хийж хэвшихийг аймгийн Онцгой комисс үүрэг болгожээ.
Аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн сайн дураар аймгийн Онцгой комисст хандив тусламж өгч байна. “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК 9,9 сая төгрөг, 10 кг ариутгалын бодис хандивласан байна. Мөн “Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК 5 сая төгрөгийн хандив өгчээ. Эхний ээлжинд дээрх хандивын 5 сая төгрөгөөр 35 мянган ширхэг амны хаалт авахаар захиалсан байна.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.