Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн XV хуралдаан хуралдлаа.
Хуралдаанаар “Оны алдартан”-аар шалгаруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 12 дугаар сарын 16-ны өдрийн XV хуралдаанаар 2019 онд хөдөлмөрийн өндөр амжилт гаргаж, амжилт бүтээлээрээ салбартаа хошуучилсан дараах иргэдийг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Оны алдартан” шагналаар шагнахаар шийдвэрлэлээ.
1. Нутгийн өөрөө удирдах ёсны болон төр захиргааны салбараас Аймгийн ЗДТГ-ын Хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Өкшений Нурбек,
2. Дэд бүтцийн салбараас Эрдэнэтийн ДЦС-ТӨХК-ийн ТДЦ-ийн цехийн инженер Пунцагийн Баатар
3. Боловсрол, соёл урлагийн салбараас “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ, Соёл урлагийн цогцолборын дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын дуучин Даваасүрэнгийн Дагвадорж
4. Эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбараас Орхон аймгийн БОЭТ-ын Мэдрэлийн тасгийн эмчлэгч эмч, Тасгийн эрхлэгч Доржсүрэнгийн Даваасүрэн
5. Санхүү, банкны салбараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ахлах нягтлан бодогч, Товчооны дарга Гомбожавын Отгонбаяр
6. Хууль хяналтын салбараас Аймгийн Онцгой байдлын газрын хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Далхсүрэнгийн Цэрэн-Очир
7. Үйлдвэр хүнс, ХАА-ын салбараас Орхон аймгийн Жаргалант сумын тариаланч Дагвадоржийн Болормаа
8. Уул уурхайн салбараас “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженер Түмэн-Аюушийн Батмөнх нарыг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Оны алдартан” шагналаар шагнахаар шийдвэрлэлээ.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.