Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 11.1 хувиар өсжээ

1 цагийн өмнө Банк, санхүү

Screenshot

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2026 оны эхний наймдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 22.9 их наяд төгрөгт хүрчээ. Өмнөх оны мөн үеэс 3.5 их наяд төгрөгөөр, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 20.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.0 их наяд төгрөгөөр тус тус өсжээ.

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний наймдугаар сард 22.2 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.

Татварын нийт орлого 2026 оны эхний наймдугаар сард 18.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.9 их наяд төгрөгөөр өсөхөд нийгмийн даатгалын орлого 592.8 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 564.7 тэрбум төгрөг, орлогын албан татварын орлого 563.0 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин онцгой албан татварын орлого 86.7 тэрбум төгрөгөөр буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.