Т.Баатар: Эхнэрээ зодож танхайрсан иргэн шаардлага биелүүлээгүй тул резинен сумтай буу ашиглан таслан зогсоосон

3 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, 23 дугаар сургуулийн хажуугийн байрны гадаа бямбаас ням гаригт шилжих шөнө цагдаагийн албан хаагч иргэнийг буудсан гэх асуудал цахим орчинд тархаад байгаа юм. Энэ талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Т.Баатар тайлбар өгөв.

Тэрбээр “Онцлог дуудлага мэдээллийн талаар танилцуулж байна. Өнгөрөгч 18-19-нд шилжих шөнө 01:56 цагт Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 23-р сургуулийн баруун тал дахь байрны гадаа согтуу хүмүүс орилж, чарлаад байна гэсэн дуудлага нэр бүхий иргэнээс ирсэн. Ийнхүү дуудлагын дагуу цагдаагийн байгууллагын авто эргүүлийн чиглэлийн хоёр алба хаагч очсон. Тэгэхэд дөрвөн хүн хоорондоо маргалдсан байдалтай байсан. Тэдний хоёр нь гэр бүлийн харьцаатай буюу эхнэрээ зодож, газарт хэвтүүлсэн байдалтай байж. Манай хоёр алба хаагч шаардлага тавихад, биелүүлээгүй. Мөн дуудлага өгсөн иргэн байрнаас гарч ирэхэд, биед нь халдсан үйлдэл хийсэн учраас нэмэлт эргүүл дуудсан.

Түүнчлэн нэмэлт эргүүл ирэхэд цагдаагийн алба хаагчийн биед халдсан үйлдэл гаргасан. Ингээд тухайн иргэнд таван удаа анхааруулж, шаардлага тавьсан ч үйлдлээ зогсоогоогүй учраас Цагдаагийн албан байгууллагын тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу тусгай хэрэгсэл болох нэг удаагийн резинэн сумтай бууг нэг удаа хэрэглэсэн. Тэгэхэд тухайн иргэний гуя хэсэгт нь онож, шалбаралт үүссэн учраас эмнэлгийн анхан шатны тусламж буюу 103 дуудаж үзүүлсэн. Одоогийн байдлаар тухайн иргэнийг Зөрчлийн хуулийн дагуу шалгаж байна” гэлээ.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.