Сэрэмжлүүлэг: Сүүлийн дөрөв хоногийн дотор суррон, мопедтой холбоотой 48 осол бүртгэгджээ

3 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл

Дөрөвдүгээр сарын 10-наас 14-нийг хүртэлх хугацаанд цахилгаан моторт бичил тээврийн хэрэгсэлтэй (цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед) холбоотой нийт 48 осол, гэмтлийн тохиолдол бүртгэгджээ.

Гэмтэл согог судлалын үндэсний төвд цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн бүртгэгдсэн тохиолдол 2022 онтой харьцуулахад өнгөрсөн онд зургаа дахин өссөн үзүүлэлттэй байгаа аж.

Тухайлбал:

2022 онд – 50
2023 онд – 305
2024 онд – 532
2025 онд – 2 792 хүн гэмтэж, бэртжээ.

Эдгээр төрлийн тээврийн хэрэгсэл нь унадаг дугуйтай адилгүй, моторын өндөр хүчин чадалтай (скүүтер 60км/цаг хүртэл, суррон 120км/цаг хүртэл) гэдгийг тооцож, скүүтерийг 16 насанд хүрсэн, сурроныг 18 насанд хүрсэн хүн унахаар журамлаж, хэрэгжилтийг ТЦА-тай хамтран хянаж байгаа юм байна.

Тиймээс эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг тэргүүнд тавьж, насанд хүрээгүй хүүхдээ скүүтер, суррон унуулахгүй байхад анхаарахыг зөвлөв.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.