Засгийн газраас татварын өрийн улмаас данс нь хаагдсан 12 мянга гаруй ААН-ын дансыг нэг сарын хугацаанд нээхээ энэ даваа гарагт мэдэгдсэн. Тэгвэл өнөөдрйин байдлаар Татварын хуулийн дагуу өр барагдуулах чиглэлээр битүүмжилсэн дансыг бүрэн нээжээ.
Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан “Татварын өрөө барагдуулах нь татвар төлөгчийн үүрэг. Татварын хуульд заасны дагуу үе шаттай арга хэмжээ аваад 12 500 аж ахуйн нэгжийн дансыг битүүжилсэн. Засгийн газар аж ахуйн нэгжүүдэд нэг сарын хугацаатай боломж олгосон. Энэ хугацаанд аж ахуйн нэгжүүд дансаа нээлгээд, үйл ажиллагаагаа жигдрүүлээд, татвараа төлөх боломжтой. Өчигдрийн байдлаар 12 банкан дээрх 12500 аж ахуйн нэгжийн 90 орчим мянган дансыг нээсэн. Одоо зөвхөн шүүхийн шийдвэрээр дансаа хаалгасан ААН-үүд л үлдсэн. Дансыг нь нээсэн 12500 ААН-д 3.8 их наядын татварын өрийн асуудал байгаа. Нэг сарын хугацаанд татварын өрөө төлөх боломжийг олгож байгаа” гэв.
3 цагийн өмнө
7 цагийн өмнө
9 цагийн өмнө
Өчигдөр
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.