
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2026.04.02/ ээлжит бусаар хуралдаж, УИХ-ын даргад нэр дэвшигчийг томилох эсэх асуудлыг хэлэлцэв. Мөн энэ өдөр тус намын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын даргад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтыг дэмжиж, бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ.
Тус хурлуудаар эл албан тушаалд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт нарын нэрийг дэвшүүлсэн ч С.Амарсайхан нэрээ татсан байна. Тиймээс энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тус, тус хэлэлцэхээр болжээ.
Нэр дэвшигч С.Бямбацогтын тухайд, 2008 оны УИХ-ын сонгуулиас эхлэн парламентад таван удаа улиран сонгогдсон. Энэ хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Зам тээврийн сайд, Батлан хамгаалахын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар тус, тус ажиллаж байв.
5 цагийн өмнө
8 цагийн өмнө
2026-03-30
2026-03-26
14527
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.