Чуулган: АН-ын бүлэг УИХ-ын даргыг сонгох хэлэлцүүлгээс завсарлага авлаа

7 цагийн өмнө slider

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр өглөө 08.00 цагт намын байрандаа хуралдаж, парламентын даргад нэр дэвшигчийг тодруулсан юм. Ийнхүү тус хуралдаанаас УИХ-ын даргад МАН-ын дарга, УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг нэр дэвшүүлжээ.

Иймээс УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Удирдах зөвлөлөөс оруулсан саналыг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлж, байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар төлөвлөж байна. Харин АН-ын бүлэг УИХ-ын даргыг сонгох хэлэлцүүлгээс завсарлага авлаа. Ийнхүү чуулганы хуралдааныг удирдаж буй УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ АН-ын бүлэг завсарлага өгч, хуралдааныг 14:00 цаг хүртэл хойшлуулаад байна.

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “АН-ын бүлэг парламентын дарга нь аль нэг намын дарга байх нь зохимжгүй гэсэн байр суурь илэрхийлсэн. Үүнийг бид хэн нэгэн хүнд зориулж яриагүй. Өмнө нь ярьж байсан асуудал. М.Энхболд, З.Энхболд нар намын даргаар ажиллаж байхдаа УИХ-ын даргаар ажиллаж байсан нь зөв жишиг биш байсныг бид мэдэж байгаа. АН энэ асуудлаар дахин ярилцах шаардлагатай байна. Тиймээс үдээс хойш 14:00 хүртэл завсарлага авъя” гэсэн юм.

 

 

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.