Ц.Сандаг-Очир: Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

7 цагийн өмнө slider

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хурлаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг үргэлжлүүлэн хэлэлцэх товтой байв. Гэвч тус хорооны хуралд 11.30 цаг гэхэд тав, зургаахан гишүүн ирсэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очироос дараах тайлбарыг авлаа.

Тэрбээр “Өнөөдрийн хурлыг ирц хүрээгүй шалтгаанаар хойшлуулж байна. Өнгөрөгч баасан гаригийн хурлын ирцэнд бүртгэгдсэн 22 гишүүнээс өнөөдөр дөрөв, тав нь танхимд ирсэн. Мөн манай байнгын хорооны биш, үг хэлэх хоёр гишүүн байна. Ингээд хэдүүлэхнээ бусдыгаа 35 минут хүлээлээ. Энэ зуур ажлын албаныхнаар бүх гишүүн рүү залгуулсан боловч зарим нь утсаа авсангүй. Нэр бүхий хэдэн гишүүн төрийн айлчлалаар гадагшаа явсан байна. Одоогоор Ардчилсан намын бүлэг хуралдаж дуусаагүй учраас хэн ч орж ирсэнгүй. Энэ мэтчилэн шалтгаанаас болж, хурал хойшиллоо. Гэхдээ энэхүү хэлэлцэх асуудал нь Үндсэн хуульд заасны дагуу хугацаатай учраас энэ пүрэв, баасан гаригаас хэтэрч болохгүй. Тодруулбал, Үндсэн хуулиар эл асуудлыг 10 хоногийн хугацаанд хэлэлцэж дуусах ёстой.

Ер нь тэгээд гишүүдийг албан хүчээр хуралд нь авчиралтай нь биш. Хэнийг нь хэн гэлтгүй бүх намууд адилхан байна. Төрийн ажлыг гацааж, тээг саад болж байна. Төрийг ажлыг бойкотлож болохгүй. Ямартай ч өнөөдрийн байдлаар манай намын Удирдах зөвлөл хуралдаж, нэгэн шийдэлд хүрээгүй байна. Тиймээс өнөөдөр намын бүлэг хуралдсангүй” гэлээ.

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.