ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Улаанбурханы батлагдсан тохиолдол өчигдрийн байдлаар 15 бүртгэгджээ. Үүнээс Өмнөговь аймгаас өчигдөр 22:00 цагийн үед 10 хүүхдийн сорьцыг тус төв рүү явуулж, гурван хүүхдийн хариу лабораториор батлагдаж, улаанбурхан өвчний тохиолдол 18 болсон байна.
Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр “Улаанбурхан өвчний нийт 14 тохиолдолд бүртгэгдсэн байсан бол өнгөрсөн шөнө нийслэлээс нэг тохиолдол, мөн хөдөө орон нутгаас ирсэн 12 хүүхдийн сорьцоос гурван тохиолдол батлагдаж, үлдсэнийг нь сэжигтэй тохиолдол гэж үзэн давтан шинжилж байна. Ингээд нийт улаанбурханы 18 тохиолдол бүртгэгдлээ. Тиймээс хөдөө, орон нутагт тэр дундаа Өмнөговь аймагт өвчний халдвар тархах эрсдэлтэй байна. Бага насны хүүхдүүд өвдөх эрсдэл өндөр байна. Тэр дундаа вакцин хийлгээгүй, вакцины хоёрдугаар тунгаас хоцорсон хүүхдүүд өвдөж байгаа. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүддээ вакцин хийлгэсэн эсэхийг нягталж, тунгаас хоцорсон бол нөхөн хийлгэхийг зөвлөж байна.
Өнгөрсөн долоо хоногт мөн менингококкын нэг тхоиолдол ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаад шинжилгээ нь батлагдсан. Энэ хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна” гэсэн мэдээллийг өглөө.
15 цагийн өмнө
15 цагийн өмнө
16 цагийн өмнө
19 цагийн өмнө
Өчигдөр
2025-03-12
87596
31237
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.