Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудаснаа сар шинээр хэдэн хоног амрах талаар тодруулжээ.
Тэрбээр “Хөдөлмөрийн хуулинд цагаан дээр хараар хуанлийн тооллоор гурван хоног биш билгийн тооллоор Шинийн 1, 2, 3-нд амарна гээд хуульчилсан. Гэтэл энэ жил Шинийн нэгэнгүй жил. Шинийн 2, 3- нд амраад даваа гарагт ажилдаа орно. Цаашид цагаан сар, үндэсний баяр наадмын өдрүүдэд амралтын өдөр тохиовол шилжүүлж амраах хууль өргөн барина. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль нь ийм юм. Хуулийн засаглалтай улс учраас хуулиа дагахаас өөр аргагүй. Харин энэ хуулиа засъя. Шинийн нэгэнгүй жил их л ховор тохиодог юм байна” хэмээжээ.
Өчигдөр
Өчигдөр
2025-02-20
2025-02-18
87559
31104
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.