С.Баатаржав: Хуруу тулна гэдэг онош байдаггүй. Хуруу тулсан гэж татах нь буруу

Өчигдөр Uncategorized


“Хуруу тулах” буюу хурууны үений холбоос гэмтэх шалтгаан, анхны тусламж, эмчилгээний аргуудын талаар ГССҮТ-ийн Эрдэм шинжилгээ, сургалтын албаны дарга, Гар сарвууны мэс заслын тасгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор С.Баатаржав мэдээлэл өглөө.

Тэрбээр ” Хүмүүс спортоор хичээллэж байхдаа гарынхаа хуруугаа тулгасан гэдэг асуудал их гардаг. Хурууны холбоосны гэмтлийг манайхан хуруу тулах гэж хэлдэг. Холбоос тасарсныг мэдэхгүйгээр хуруу тулсан байна гээд татдаг. Татсан тохиолдол гэмтлийг улам хүндрүүлдэг. Хурууны үений холбоос бэртэх үед анхны тусламжийг зөв үзүүлж, дур мэдэн эмчлэх гэж оролдох буюу бариа заслаар улам хүндрүүлэх эрсдэлээс сэргийлж, мэргэжлийн эмчид хандах ёстой.

Эмнэлгийн байгууллагад хандаж сэргээн засах эмчилгээ хийх үү, мэс заслын эмчилгээ хийх үү тогтоолгох хэрэгтэй. Хоёр гуравдугаар зэргийн гэмтэл дээр мэс заслын эмчилгээ хийдэг. Харин нэгдүгээр зэргийн гэмтэл дээр физик эмчилгээ хийдэг юм. Нэг хоёр дугаар зэргийн гэмт нь хавдаж уйлах, чинэрч өвдөх шинж тэмдэг илэрдэг. Гарын хуруу гэмтсэн тохиолдол хэзээ ч татаж болохгүй. Гэмтлийг улам хүндрүүлдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Хуруу тулна гэдэг онош байдаггүй. Хуруу тулсан гэж татах нь буруу ”гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.