Хамтарсан Засгийн газар байгуулах асуудлаар зөвшилцөх ажлын хэсэг байгууллаа

2024-07-2 Нам хөдөлгөөний амьдрал


МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хоёр дахь удаагаа хуралдлаа. Тус хурлаар УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөх ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэгт УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар нар багтжээ. Энэхүү ажлын хэсэг нь УИХ-д суудалтай намуудад Засгийн газарт орж ажиллах санал тавьж, нийгэмд тулгамдаад буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх боломжтой талаар зөвшилцөх юм байна.

“Хэрэв УИХ-д суудалтай намууд Засгийн газарт орж ажиллахаас татгалзвал дангаараа Засгийн газраа байгуулаад явъя” гэж Удирдах зөвлөлөөс шийдвэрлэжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.