“Ноорог” сайтын эрхлэгч О.Уламсайханыг найз охиныгоо амиа хорлоход хүргэсэн болохыг нь прокурорын байгууллагаас тогтоожээ.
Тодруулбал, түүний найз охин Б.Т нь 2024 оны есдүгээр сард гэртээ амиа хорлосон байдалтай нас барсан бөгөөд уг хэрэгт О.Уламсайханыг холбогдуулан цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан юм. Прокурор хэргийг шалгаад О.Уламсайханыг найз охин Б.Т-г амиа хорлоход хүргэсэн болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Дашрамд дуулгахад, О.Уламсайхан нь өнгөрсөн тавдугаар сард Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж, огцрохыг шаардсан жагсаал зохион байгуулж байсан билээ.
Өчигдөр
2026-01-2
2026-01-2
2026-01-2
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.