Mөнгөний нийлүүлэлт (M2) 2024 оны 4 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 38.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.9 (26.3%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 5.1 (37.6%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 2.3(35.6%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Бага мөнгө (M1) 2024 оны 4 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 9.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 162 .7(1.7%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 2.4 (32.7 %) их наяд төгрөгөөр өссөн байна. Бага мөнгө (M1)-ний 8.8 (91.0%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 868.8 (9.0%) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна.
Бараг мөнгө 2024 оны 4 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 28.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 914.9 (3.3 %) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 5.6(24.2%) их наяд төгрөгөөр өссөн байна. Бараг мөнгөний 18. 7(65.5%) их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, 4.4 (15.3 %) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 5.5 (19.2%) их наяд төгрөг нь валютын харилцах байна.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2024 оны 4 дүгээр сарын эцэстурьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наядтөгрөг болж, өмнөх сараас 42.6(3.9%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 86.1(8.2%) тэрбум төгрөгөөр өсжээ.
6 цагийн өмнө
10 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87363
30391
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.