Чанартай, баталгаатай хүнсээ хэрхэн сонгож авах талаар зөвлөж байна.
-Хүнсний бүтээгдэхүүнийг сонгохдоо харах, үнэртэх, амтлах, хүрэх мэдрэхүйн эрхтэнийхээ тусламжтайгаар гадаад байдал, биет байдал, амт үнэрийг сайтар шалгаж аваарай.
-Мал, амьтны махыг халдварт өвчний голомтгүй тайван нутгаас хүнсний хэрэгцээгээ хангах хэрэгтэй.
Хүнсний бүтээгдэхүүн дэх өвчин үүсгэгч:
Бидний хүрээлэн буй орчинд хүний нүдэнд үл үзэгдэх, янз бүрийн хэлбэр дүрстэй, маш олон төрлийн бактер амьдардаг. Зарим бактер олон тоотой байж өвчин үүсгэдэг бол зарим маш цөөн тоотой байсан ч богино хугацаанд олон хүнийг хамарсан өвчин үүсгэх онцгой аюултай.
Мах, сүү цагаан идээ, будаа кремтэй бүтээгдэхүүн, өндөг, ус, хөрс, хүн, мал амьтны биед бактер үржих, тархах хамгийн таатай орчин болдог.
Өвчин үүсгэгийн тараах аюулаар нь хүнсний бүтээгдэхүүнийг байр эзлүүлвэл:
Сүү, цагаан идээ
Мах махан бүтээгдэхүүн
Загас, загасан бүтээгдэхүүн
Өндөг
Хүнсний ногоо, жимс
Талх, нарийн боов ордог.
Хоол, хүнсийг бактераар бохирдуулахгүйн тулд хэрэглэгч та:
Хоол хүнснийг тасалгааны хэм ил задгай хадгалахгүй байх.
Сав суулгыг сайтар угааж, халдваргүйжүүлсний дараа хоол, хүнс бэлдэхэд хэрэглэж хэвших.
Хүнсний зүйлтэй харьцах бүрдээ гараа сайтар савандаж угааж сурах
Ундны усыг бохирдохоос хамгаалж, усны савыг сэрүүний улиралд 7 хоногт нэг удаа, дулааны улиралд 2-3 хоног тутамд сайтар угааж хэвших.
Ялаа, шавьж, мэрэгчидийг өсөж үржих нөхцөл бүрдүүлэхгүй байх хэрэгтэй.
15 цагийн өмнө
19 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.