Зөвлөмж: Өвлийн улиралд автомашинаа гадаа хучлагагүй тавьдаг жолооч нарт

2023-11-13 Амрах агшин

 

Өвлийн улиралд автомашинаа гадаа хучлагагүй тавьдаг жолооч нар автомашинаа асаахдаа дараах зөвлөмжийг дагаарай!

-Та автомашиныхаа өвлийн техник үйлчилгээг зайлшгүй хийлгэсэн байх шаардлагатайг анхаараарай. (Хөдөлгүүрийн тос, хөргөлтийн шингэн, аккулумлятор гэх мэт)

-Тоормосны педаль дээр гишгэлгүй START товчлуур дээр 2 удаа дарж ON горимд 20 секунд орчим хүлээнэ.
Ингэснээр таны автомашины аккумуляторын цэнэгийг сэргээнэ. Мөн автомашиныхаа их гэрлийг асааж болдог.

-Буцааж ON горимоо OFF болгож автомашинаа асаана.

-Автомашин ассаны дараа паарыг AUTO горимд шилжүүлээрэй. Учир нь хөдөлгүүр хэвийн температурт очсоны дараа хөргөлтийн шингэн халж паар халуунаар үлээнэ.

-Автомашиныг халаах явцад тоормосны педаль дээр гишгэн арааны речакаа D тавивал хөдөлгүүр ачаалал аван түргэн хална.

-Автомашинаа 10-15 минут халааж хөдөлгөөнд оролцохын өмнө 250-350 метр зөөлөн явж царцсан байгаа явах эд анги болон амортизатораа хэвийн ажиллагаанд оруулж өгнө.

-Хөдөлгүүр хэвийн температурт хүрсэний дараа паарны температурыг 26-28°С-т тавин хүчийг гурав дээр тавивал шатахуун зарцуулалтад эерэгээр нөлөөлнө.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.