Гаалийн ерөнхий газар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын дарга Ж.Эрдэнэболд” Гаалийн байгууллага энэ оны эхний 10 сарын байдлаар Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд хориглосон болон хязгаарласан барааны хууль бус эргэлттэй тэмцэх ажлын хүрээнд нийт 1578 зөрчлийг илрүүлэх холбогдох арга хэмжээг авч ажилласан. Үүнээс 32 үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байсан тул холбогдох хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн. Эдгээр зөрчлөөс товч дурдвал, 17 удаагийн үйлдлээр таван нэр төрлийн 2630 мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлж таслан зогсоолоо. Түүнчлэн хоёр удаагийн үйлдлээр нийт 4591 грамм алтан гулдмайг Монгол Улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсан үйлдлийг илрүүлсэн. Мөн түүнчлэн түүх соёлын өв, дурсгалт зүйлс, химийн бодис зэрэг үйлдлүүдийг нэвтрүүлэхийг таслан зогсоосон.
Манай улс ОХУ-тай хил залгаа 10 боомт, БНХАУ-тай хил залгаа 13 боомт, агаарын нэг боомт буюу нийт 24 боомт болон 160 орчим гаалийн хяналтын бүсэд 1700 орчим хяналтын камерыг байнгын ажиллуулж байна. Мөн теле-хяналтын нэгдсэн системээр гаалийн болон бусад зөрчлөөс сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр ажилладаг” гэв.
1 цагийн өмнө
3 цагийн өмнө
5 цагийн өмнө
6 цагийн өмнө
Өчигдөр
87365
30396
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.