УИХ-ын чуулган өнөөдрийн хуралдаан эхэлж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
Үүнд,
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/
Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал
“Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон холбогдох бусад Улсын Их Хурлын тогтоолын төслүүд
Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Бусад
Ерөнхий сайдын мэдээлэл: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар хэлэлцэнэ.
87365
30395
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.