УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралданаа хийлээ. Тус хурлаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тэргүүтэй гишүүд мэдээлэл хийлээ.
Д.Тогтохсүрэн “Бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, хаврын чуулганаар хэлэлцүүлэх хуулийн төслүүдийн дарааллыг бүлийн хурлаар хэлэлцэн баталлаа. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд мэдээлэл хийсэн. Хаврын чуулганаар олон асуудал хэлэлцэнэ. Үүнээс хэд хэдэн асуудалд онцгой анхаарах хэрэгтэй гэж үзлээ. 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор Аялал жуулчлалын тухай хуулийг яаралтай батлах нь зүйтэй гэж үзлээ. Мөн авлигатай тэмцэх чиглэлд хэд хэдэн хууль батална. Эдийн засгийн чиглэлийн хэдэн төсөл бий. Уул уурхайн баялгийн сангийн тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтын ил тод байдлын тухай гэх мэт хуулиуд бий. Үүнээс гадна нийгмийн, боловсролын, эрүүл мэндийн багц хуулийн төслүүд бий. Улс төрийн чиглэлийн хоёр том төсөл бий. УИХ-ын сонгуулийн тухай хууль. Энэ хуулийг бид зургадугаар сарын 20-оос өмнө батлах Үндсэн хуулийн заалттай. Нөгөө нь Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл. Бас төллөрлийг сааруулах, нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах агуулгатай хэдэн төсөл бий.
Хоёрдугаарт, чуулганы завсарлагаанаар гишүүд тойрогтоо ажиллах үед иргэдээс гаргасан саналуудыг нэгтгэн танилцлаа. 10 саналыг нь Засгийн газарт хүргүүлэхээр боллоо. Засгийн газар хэлэлцээд ойрын үед шийдвэр гаргах байх” гэлээ.
Мөн үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Таван Ш” ажиллагааны хүрээнд төрийн албанд хууль зөрчиж томилогдсон албан тушаалтнуудыг ирэх дөрөвдүгээр сарын 6-ны дотор чөлөөлж, 10-ны дотор хэрхэн шийдвэрлэсэн тухай ЗГХЭГ-т танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон. АТГ өнгөрсөн оны тайландаа хууль зөрчиж томилогдсон 800 орчим хүн байна гэж дүгнэсэн. Авлигын хэргийн улмаас хураагдсан эд хөрөнгө, мөнгийг хэрэгцээтэй салбарт ашиглах зохицуулалтыг бий болгох хууль батлахаар төлөвлөж байна. Засгийн газраас удахгүй Баялгийн сангийн тухай хуулийг өргөн барина.
Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хүсэлтээ өгсөн гишүүдийн асуудлыг хэлэлцэнэ. Мөн Т.Аюурсайханыг сайдаас чөлөөлөх асуудлыг энэ долоо хоногт шийдвэрлэж, орных нь хүнийг томилно. Учир нь Засгийн газрын тухай хуулиар 14 хоногийн дотор Ерөнхий сайд дараагийн сайдыг оруулж ирнэ гэсэн заалттай.
Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухайд, хаврын чуулганаар хэлэлцэх тухай асуудал бүлэг дээр одоогоор яригдаагүй. МАН-ын байр суурь бол парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх, дархлааг сайжруулах. Судлаачдын зүгээс нэг тэрбум төгрөг зарж парламенын гишүүн болдог тогтолцоог өөрчлөх хэрэгтэй гэж байгаа. Тэр нь өөрөө 76 гишүүнтэй мажоритар тогтолцоог өөрчлөх. Төр тогтвортой байснаар бодлого, шийдвэр тогтвортой байна гэж үзэж байгаа.
Өнгөрсөн долоо хоногт олон улсын байгууллага, улс төрийн намууд хамтарсан томоохон уулзалт болсон. Тус уулзалтаар улс орон бүр цаг хугацаанаас хамаарч улс төрийн тогтолцоог шинэчлэх, хадгалах шаардлагатай. Энэ нь тогтолцоог өөрчилснөөр аль нэг нам ялдаг гэхээс илүүтэй улс орны тогтвортой байдлыг хангах, ардчилал, чөлөөт нийгмийг хамгаалж үлдэх, тусгаар тогтнолыг баталгаажуулах чиглэл дээр анхаарал хандуулна гэсэн үг” гэлээ.
13 цагийн өмнө
14 цагийн өмнө
14 цагийн өмнө
17 цагийн өмнө
17 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.