УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн. Мөн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавиад байгаа юм. Эдгээр асуудалтай холбогдуулан чуулганыг ээлжит бусаар хуралдуулах уу гэсэн сэтгүүлчдийн асуултад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр “Ж.Мөнхбат гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн юм байна. Бид өнөөдөр л мэдээлэл авлаа. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ. Ж.Мөнхбат гишүүнийг чөлөөлөх эсэхийг чуулган шийднэ. Ээлжит чуулган эхлэхээр энэ асуудал яригдах байх.
Харин Ерөнхийлөгчийн хоригийн тухайд, ээлжит бус чуулган зарлаж, хуралдуулахгүй. Хаврын чуулганаар хоригийг хэлэлцэнэ. Дэгийн хуулиар чуулган эхлээд эхний тав хоногт багтааж хоригийг хэлэлцэнэ. Хоригийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхтэй холбогдуулаад бүлгээр хэлэлцэнэ. Бүлэг хурлаараа хэлэлцэж байж албан ёсны шийдвэрээ гаргана. Тийм учраас одоогоор хоригийг хүлээж авна, авахгүй гэж хэлэх боломжгүй байна” гэлээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87372
30457
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.