-Баттулгын Намуун албан ёсны мэдэгдэл гаргажээ-
Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр өчигдөр мэдээлэл хийж, Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон түүний хүүхдүүдийг гэрчээр дуудаж байгааг мэдэгдсэн. Тодруулбал, тэрбээр “Шинэ төмөр зам төслийн хүрээнд Зам тээврийн сайд байсан Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга байсан Цогтбаатар, “Түмэн хишигтэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Баттулгын Хүлэгт, Баттулгын Намуун, Баттулгын Номин гэх мэт хүмүүс дуудагдахаар байна” гэсэн юм. Тэгвэл Баттулгын Намуун энэхүү мэдээлэлтэй холбогдуулан мэдэгдэл гаргасан байна.
11 цагийн өмнө
12 цагийн өмнө
13 цагийн өмнө
15 цагийн өмнө
15 цагийн өмнө
Өчигдөр
87365
30403
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.