Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр салбарын сайд нар /2023.01.04/ танилцууллаа. Тодруулбал, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засгийн хуралдаанд мэдээлэл сонсчээ. 2022 оны есдүгээр сарын дундуур валютын нөөц 2.4 тэрбум ам.доллар болж бууран оны төгсгөлд 2 тэрбумаас доош орох эрсдэлтэй байсан. Улмаар ОУВС-ийн хөтөлбөрт орохгүй бол байдал хүндэрч болзошгүй байсан юм. Тэгвэл 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын валютын нөөц гурван тэрбум 400 сая ам.доллар болж, дефолт зарлах эрсдэлээс зайлсхийж чаджээ. Энэ талаарх мэдээллийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар тодруулж байна.
Тэрбээр “Монгол Улсын валютын нөөц 2022 оны эцсээр хоёр тэрбум ам.доллараас доошоо орох эрсдэл үүсээд байна гэж ажлын хэсгийг байгуулж байсан. Харин оны сүүлчээр 3 тэрбум 400 сая ам.доллар болж өсчээ. Ингэснээр ОУВС-гийн хөтөлбөрт орж, дефольт зарлах эрсдлээс зайлсхийж чадлаа. Энэ чиглэлээр Засгийн газар арга хэмжээ авч ажиллахдаа олны хэл ам дагуулсан хэдий ч эерэг үр дүн гаргасан гэдгийг онцолъё. Цаашдаа Засгийн газар нүүрсийг ам үнээр бус хил үнээр зарах шийдвэр, тогтоол гаргасан. Ам үнээр нэг тонн нүүрсийг 109 ам.доллараар зарж байсан бол хил үнээр 200 гаруй ам.доллараар зарж буй. Бараг хоёр дахин үнийн зөрүү гарч байгаа учраас бүх ажлыг хийж байна.
Монгол бүх нүүрсээ хоёрдугаар сараас биржээр зарахаар бэлтгэлээ хийж байна. УИХ-аас Уул уурхайн биржийн тухай хуулийг баталсан. Засгийн газар биржээр нүүрс худалдаалах түр журмыг баталж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Цаашид Засгийн газар нүүрсийг ам үнээр биш, хил үнээр зарах тогтоол гарсан. Үүнд хоёр дахин үнийн зөрөө бий. Нэг тонн нүүрсийг ам үнээр зарахад 109 ам.доллар, хил үнээр бол 200 ам.доллароор зарж байгаа аж.
Мөн бүх нүүрсээ биржээр зарах шийдвэр гаргаж, бэлтгэл ажлаа базааж буй. Энэ нь Монгол Улсын орлогыг нэмэгдүүлж, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, үнийг өсгөх зэрэг таатай боломжийг бий болгоно” гэлээ.
Дашрамд дуулгахад, ЗГХЭГ-аас Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах зар болон “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компанид нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, нийт 88 ажлын байранд 1303 хүн бүртгүүлсэн гэдгийг албаныхан танилцуулсан юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.