Тодруулбал, нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд олон улсын аудит оруулахаар болжээ. Харин энэхүү олон улсын аудитыг сонгохдоо дэлхийн топ аудитын компаниудаас сонгон шалгаруулж, санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит оруулах аж.
Мөн Эрүүгийн хуулийн 22.1 дэх заалтыг /авлигын хэмт хэрэг/ энэ 7 хоногт яаралтай горимоор хэлэлцэн өөрчлөхөөр болжээ.
Түүнчлэн хууль хяналтын байгууллагынхан маргааш нүүрстэй холбоотой шалгаж байгаа хэргүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, холбогдсон хүмүүсийн нэрсийг зарлана хэмээн мэдэгдлээ.
Дашрамд дурдахад, өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар эл компанитай холбогдох нууцлалын зэрэглэлтэй есөн гэрээг ил болгоод буй юм.