Б.Чойжилсүрэн: Өнгөрөгч сарын шөнийн тарифын хөнгөлөлтийг нөхөж олгоно

2022-12-2 Засгийн газар


Монгол Улсын Засгийн газрын 2017 оны долоодугаар сарын 4-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам” шинэчлэгдэн батлагдсан.

Тиймээс дээрх журам энэ онд ч хэрэгжинэ гэдгийг холбогдох албаныхан мэдээлсэн. Гэвч өнгөрсөн сард айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөөгүй юм. Тэгвэл өнгөрсөн сарын цахилгааны хөнгөлөлтийг энэ сард нөхөж олгохоор болсон байна. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээллээ. Тэрбээр “2022 оны улсын төсөвт Эрчим хүчний сайдын багцад шөнийн тарифыг хөнгөлөх 21.7 тэрбум төгрөг суусан. Гүйцэтгэлээрээ 29.5 тэрбум төгрөг болох байх. Тэгэхээр 7.7 орчим тэрбум төгрөг дутагдаж байгаа. Тиймээс 2022 оны 11 дүгээр сарын 1- 30, 12 дугаар сарын 1-10 ны хооронд тариф хөнгөлөхгүй байх шийдвэр гарсан.

Гэхдээ уржигдар орой Ерөнхий сайд танилцаад, төсөв дотор зохицуулалт хийж, шийд гэсэн үүрэг, чиглэл өгсөн. Үүний дагуу энэ лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн. Тиймээс 11 дүгээр сарын тарифын хөнгөлөлтийг нөхөж олгоно гэсэн үг” гэлээ.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.