ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2017-06-13 Тендер

2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр

  1. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь НХААГ 17/0167 “Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны өргөтгөлийн барилгын зураг төсөв боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас  2017 онд хийгдэх болно.
  3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараахи мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
  • Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

Барилга, хот байгуулалтын яамны

-1.2.1 1-10 хүртэл давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга  бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл

-1.2.4 Дотор усан хангамж, ариутгах татуурга, халаалт, салхивч агаар сэлгэлт, хөргөлтийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл

-1.2.5 Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл /10 кВ хүртэл/

Дотор радио холбоо, галын болон бусад дохиололын систем, дохиолол, мэдээллийн байгууламжийн зураг төсөл, хамгаалалтын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл

Орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл /КИП/, автоматикийн зураг төсөл

тусгай зөвшөөрөлтэй байх, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;

  • Сүүлийн 5 жил буюу 2012, 2013, 2014, 2015, 2016 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт, дэлгэрэнгүй мэдээлэл;
  • Тус ажлыг хийж гүйцэтгэх инженер техникийн ажилтны дэлгэрэнгүй мэдээлэл CV-ийг ирүүлнэ.

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Тендерийн материалыг Цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn) хаягаар өөрийн ААН-ийн хувийн нууцлалын кодыг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ.Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100 Mb, нэг файлын хэмжээ 15 Mb байна. Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох хураамж 50,000 төгрөгийг www.tender.gov.mn -ээр банкны меркантийн системийг ашиглан төлнө.

  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 08:00 цагаас 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 17:00 цаг хүртэл авч болох бөгөөд Цахим Худалдан авах систем (tender.gov.mn) -ээр 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 10:00 цагийн дотор ирүүлнэ үү.

Чингэлтэй дүүрэг, Багатойруу-15, Самбуугийн гудамж,

Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 давхар,

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар,

1011 тоот. Утас: 75757810

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.