ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2017-06-13 Тендер
  1. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар “Чингэлтэй дүүргийн 2 дугаар амбулаторийн хуучин барилгыг буулгаж, шинээр барих оношилгоо, эмчилгээний төвийн барилгын зураг төсөл боловсруулах” НХААГ-17/0171 дугаартай ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 2017 онд хийгдэх болно.
  3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ:
  • Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Тусгай зөвшөөрлийн хуулбар

-Барилга хот байгуулалтын яамны:

-1.2.1 110 хүртэл  давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт,  барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ, АГТ, ҮЗБТ)

1.2.4. Дотор усан хангамж, ариутгах татуурга, халаалт, салхивч агаар сэлгэлт, хөргөлтийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл

1.2.5. Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл (10 кВ хүртэл ) Дотор радио холбоо, галын болон бусад дохиоллын систем, дохиолол, мэдээллийн байгууламжийн зураг төсөл,  хамгаалалтын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл орон сууц, олон нийт, үйлдвэрийн  барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл  /КИП/, автоматикийн зураг төсөл тусгай зөвшөөрлийн хуулбар

  •  Тус ажлыг хийж гүйцэтгэх инженер техникийн ажилтны дэлгэрэнгүй мэдээлэл, CV
  •  Сүүлийн 3 жилд /2014, 2015, 2016 он/ хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт, дэлгэрэнгүй мэдээлэл

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Тендерийн материалыг Цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn) хаягаар өөрийн ААН-ийн хувийн нууцлалын кодыг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100 Mb, нэг файлын хэмжээ 15 Mb байна. Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох хураамж 50,000 төгрөгийг www.tender.gov.mn-ээр банкны меркантийн системийг ашиглан төлнө.

  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 08:00 цагаас 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 17:00 цаг хүртэл авч болох бөгөөд Цахим Худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээр 2017 оны 06 дугаар сарын 22ны өдрийн 10:00 цагийн дотор ирүүлнэ үү.

Чингэлтэй дүүрэг, Багатойруу-15, Самбуугийн гудамж,

Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 давхар,

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар,

1011 тоот. Утас: 75757810

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.