ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

2017-06-13 Тендер

Тус газраас эрх бүхий тендерт оролцогчдоос 42 дугаар сургуулийн /СХД, 2 дугаар хороо/ засварын ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Тендерийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Цахим худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээр ирүүлэх ба 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 10 минутад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын тендерийн нээлтийн өрөөнд нээнэ.

Тендер хүлээн авах этгээд: Тендерийн материалыг цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn) хаягаар өөрийн ААН-ийн хувийн нууцлалын кодыг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Цахим систем ашиглан илгээх файлын хэмжээ 100mb, нэг файлын хэмжээ 15mb байна. Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох хураамж 50.000 (тавин мянга) төгрөгийг www.tender.gov.mn–ээр банкны меркантын системийг ашиглан төлнө.

             Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Багатойруу-15, Самбуугийн гудамж,                             Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 давхар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, утас: 75757810

www.tender.gov.mn, www.ub-procurement.mn

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.