Орон сууцны залилангийн гэмт хэргийн улмаас 2208 иргэн хохирч, нийт 173 тэрбум төгрөгийн хохирол учирсан талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Орон сууцны залилангийн гэмт хэргийг мөрдөн шалгах дэд ажлын хэсэг энэ оны долдугаар сард байгуулагдан ажиллаж эхэлсэн. Одоогийн байдлаар тус ажлын хэсэгт дээрх хэмжээний хохиролтой хэргүүд бүртгэгдээд байна.
Тухайлбал, нэг орон сууцыг 65 иргэнд давхардуулан худалдсан залилангийн хэргийг Цагдаагийн ерөнхий газраас олон нийтэд анхааруулж, хохирогчийн жишээг танилцуулав.
Тодруулбал, иргэн Б өөрийн гэсэн орон сууцтай болохын тулд 10 жилийн турш хөдөлмөрлөж, хуримтлуулсан мөнгөөрөө “Э” компанитай орон сууц захиалгын гэрээ байгуулсан байна. Улмаар урьдчилгаа төлбөрт 50 орчим сая төгрөг шилжүүлжээ. Тэрбээр зах зээлийн үнээс хямд, зээлийн уян хатан нөхцөлтэй, богино хугацаанд ашиглалтад орох тухай компанийн саналд итгэж, орон сууц захиалсан байна. Гэвч захиалсан байрандаа орох үедээ тухайн орон сууцыг өөрөөс нь гадна нийт 65 иргэнд давхардуулан худалдсан болохыг мэджээ. Үүний дараа цагдаагийн байгууллагад хандсан байна.
Өчигдөр
2026-10-27
2026-10-26
2026-10-26
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.