Огноо : 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Сонгинохайрхан дүүрэг, 31 дугаар хороо хүртэлх замаас зүүн тийш хуучин зам руу холбох авто замын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-17/0095
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос: Сонгинохайрхан дүүрэг, 31 дугаар хороо хүртэлх замаас зүүн тийш хуучин зам руу холбох авто замын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50 000 (тавин мянга) төгрөгийг банкны меркантын системийг ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онуудын борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй байна.
Төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас доошгүй байх.
Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалтыг ирүүлнэ.
Сүүлийн 2 жил (2015, 2016 он)
2015, 2016 онуудын жилийн эцсийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлнэ.
“8 675 000” /Найман сая зургаан зуун далан таван мянга/ төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.
“Авто Замын тухай” хуулийн 5.1.4 дэх заалт болон “Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 15.15.4 дэх заалтын дагуу Зам Тээврийн сайдын 2013 оны 07 дугаар сарын 1-ний 152 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журмын:
3.7.1.1 ЗБ-1 Хатуу хучилттай зам барих эсвэл
Зам Тээврийн сайдын 2010 оны 47 дугаар тушаалаар батлагдсан “Авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрөл олгох тусгай журмын:
2.8.6 Хатуу болон хайрган хучилттай зам засварлах ажлыг гүйцэтгэх зөвшөөрөлтэй байх.
Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.
Тендерийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 09:30 цагаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 10:00 цагт Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын тендерийн нээлтийн 1012 тоот өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Багатойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны IV байр, 10 давхар,утас: 75757810
Цахим хаяг: www.ub-procurement.mn, www.tender.gov.mn
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30430
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.