ТЕНДЕРИЙН УРИЛГА

2017-06-10 Тендер

Огноо: 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “Авто замын тэмдэглэгээний ажил”

Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-17/0059

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Авто замын тэмдэглэгээний ажил”-ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж цахим тендерийн баримт бичиг болон холбогдох материалыг татаж авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө тендерт оролцох хураамж болох 50 000 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендер нь дараах багцуудаас бүрдэнэ.Үүнд:

Багц-1: НХААГ-17/0059-1 Авто замын тэмдэглэгээний ажил-1 (Авто замын тэмдэглэгээний ажлын жагсаалтын 1-17 дугаар байршил)

Багц-2: НХААГ-17/0059-2 Авто замын тэмдэглэгээний ажил-2 (Авто замын тэмдэглэгээний ажлын жагсаалтын 18-49 дүгээр байршил)

 

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онуудын борлуулалтын орлогын дундаж нь багц тус бүрт тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50%-аас багагүй байна.
  2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Багц тус бүрт тендерт санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас доошгүй байна.
  3. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онуудад доод тал нь нэг удаа багц тус бүрт тендерт санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.
  4. Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил (2015, 2016 он)-ийн аудитаар хянагдсан санхүүгийн тайлангийн хуулбар ирүүлэх.
  5. Тусгай зөвшөөрөл: Зам, тээврийн хөгжлийн яамны:

3.7.4.4 ЗЗА-4 Замын тоноглол, тэмдэг тэмдэглэгээний ажил

Тендерийн хамт дараах дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Багц-1 НХААГ-17/0059-1: 6 709 000 (Зургаан сая долоон зуун есөн мянга) төгрөг

Багц-2 НХААГ-17/0059-2: 7 215 000 (Долоон сая хоёр зуун арван таван мянга) төгрөг

Тендерийг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 30 минутад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын тендерийн нээлтийн 1011 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 дугаар давхар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, мэргэжилтэн Б.Жаргалмаа, Утас: 7575-7806

Цахим хаяг: www.tender.gov.mn,  www.ub-procurement.mn

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.