Тендер шалгаруулалтын нэр: “Номын фондын баяжилт” нийлүүлэх ажил
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-17/0047
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас эрх бүхий тендерт оролцогчдоо “Номын фондын баяжилт” нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү барааны тендер шалгаруулалт нь Цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50 000 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендер нь дараах багцаас бүрдэнэ: багцгүй
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ:
Сүүлчийн 2 жил /2015, 2016 он/–ийн борлуулалтын орлогын дундаж нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 %-иас багагүй байна.
Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо:
Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онуудын аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 %-иас багагүй ижил төстэй ажил хийсэн байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 %-иас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 он.
Тендерийн баталгааны үнийн дүн: 300,000 /гурван зуун мянга/ төгрөг дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.
Тендерийг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагт 30 минутад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын тендерийн нээлтийн өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 дугаар давхар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Утас: 75757806
Цахим хаяг: www.tender.gov.mn, www.ub-procurement.mn
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30430
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.