Усанд сэлэлтийн 19 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапештад үргэлжилж байна. Манай улсаас дөрвөн тамирчин оролцож байгаа бөгөөд бүгд оролцсон зай бүртээ Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоогоод байгаа юм. ОУХМ Г.Занданбал эхний өдөр манайхны салхийг хагалж 100 метрийн мэлхий сэлэлтээр 1.07.79 амжилтаар улсынхаа дээд амжилтыг эвдсэн.
Тэгвэл ОУХМ Э.Ариунтамир араар даллах сэлэлтээр 50 метрт 31.95, 100 метрт 1.10.31 минутаар, ОУХМ Б.Энхтамир 50 метрийн өврөөр даллах сэлэлтэд 52.95 амжилтаар тус тус Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоов.