Алтай-Улиастай чиглэлийн засмал замын ажил тун удахгүй эхлэхээр болжээ

2022-06-9 Мэдээ, мэдээлэл

Алтай-Улиастай чиглэлийн 198 км авто замын төслийг Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хүсэлтийг тус банкинд 2016-2020 онд удаа дараа тавьсан. Харин энэхүү хүсэлтийг тус банк хүлээн авч хэрэгжүүлэх шийдвэрийг өнгөрөгч онд гаргасан билээ.

Энэ дагуу Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын тогтвортой дэд бүтцийн хэлтсийн дарга С.Гупта болон холбогдох төслийн багийн төлөөлөл энэ сарын 14-ний өдрөөс Говь-алтай Завхан аймагт ажиллах талаар цахим шуудан ирүүлжээ. Тодруулбал, төслийн бэлтгэл ажил нарийвчилсан судалгааны ажлыг энэ онд багтаан эхлүүлэх тухай мэдээллийг явуулсан байна. Тиймээс тус замын ажил энэ ондоо багтан ийнхүү эхлэхээр болжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.