Хөгжлийн банкны 201 тэрбум төгрөгийн зээл төлөгджээ

2022-05-11 Банк, санхүү

Монгол Улсын Хөгжлийн банкны нийт 7 зээлдэгчийн 33 тэрбум төгрөгийн зээл бүрэн төлөгдөж гүйлгээний дансыг хаасан талаар тус банкнаас мэдээллээ.

Энэ оны 1 дүгээр сарын 20-ноос 5 дугаар сарын 10-ны хооронд нийт 201 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөж Төрийн сан дахь Монгол Улсын Хөгжлийн банкны төгрөгийн дансанд хийгдээд байна.

Зээлийн ангиллаар авч үзвэл:

Хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 62,171,489,548 төгрөг,
Анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 67,212,854,809 төгрөг,
Чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 38,749,386,189 төгрөг тус тус төлөгдөөд байна.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.