Аксель Никэйз: Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн ахиц гарч байна

2022-05-5 Гэр бүл

 

Манай улсад Европын Холбооны санхүүжилтээр “Хүүхдийн хууль зүйн туслалцаа авах хүртээмжийг нэмэгдүүлэх” төсөл хэрэгжлээ. Энэ нь хүүхдийн эрхийг хамгаалахтай зэрэгцэн ковидын цар тахлын үр нөлөөг бууруулахад чиглэсэн юм.

Энэ талаар Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз “Монгол Улс хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр Хүүхдийн эрхийн, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг олон хууль гаргаж, дотоодын хууль тогтоомжийг сайжруулахад томоохон ахиц дэвшил гаргасан”-ыг онцолж байна. Одоо харин өнгөрсөн хугацаанд олсон амжилтаа бататган, тогтвортой байдлыг ханган, хүүхэд хамгааллын тогтолцоог улам бэхжүүлэх нь чухал юм гэдгийг тэрбээр тодотгов. Улмаар “Монгол хүүхэд бүрийн эрхийг хангах, хамгаалах үйлсэд хамтран ажиллаж буй албан хаагч, мэргэжилтэн нарт Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо (ХЭХЗХ)-ны мэдлэг, ойлголтыг тэгш хүртээн нэмэгдүүлэх нь нэн тэргүүний хэрэгцээ юм” хэмээв.

Дашрамд дуулгахад, тус төслийн хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 21  аймаг 9 дүүргийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо (ХЭХЗХ)-дын гишүүдэд зориулсан гэмт хэргийн гэрч, хохирогч, холбогдогч хүүхдэд хууль зүйн тусламж үйлчилгээг үзүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх бүсчилсэн сургалтыг зохион байгуулж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.