ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдийг чихэр их идэхээс хэрхэн сэргийлэх вэ?

2022-03-30 Амрах агшин

Хүүхдийг чихэр их идэхээс хэрхэн сэргийлэх талаарх зөвлөгөөг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргажээ. 

Үүнд:

  • Хүүхдэд нэмэлт сахар өгөхгүй байх,
  • Нэг нас хүрээгүй хүүхдийн нэмэгдэл хоолонд чихэр хийхгүй байх,
  • Чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнийг хязгаарлах,
  • Хүүхдийн бэлэгт чихэр өгдөг уламжлалыг зогсоох,
  • Хүүхдэдээ чихэр идэх нь ямар хор нөлөөтэйг тайлбарлах хэрэгтэй.

Манай улсын хамгийн тулгамдсан асуудлын нэг нь чихрийн шижин өвчин болоод байна. 7-11 настай хүүхдийн таргалалт сүүлийн долоон жилийн дотор долоо дахин өсжээ.

ДЭМБ-аас хэт чихэрлэг ундааг хязгаарлахгүй бол сөрөг үр дагав гарч байгаа талаар анхааруулж байгаа. Иймд хэт чихэрлэг ундааг хязгаарлах хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр тооцон, УИХ-ын гишүүд өргөн бариад буй.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.