Хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ
Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Хаврын чуулганаар хэлэлцэх гол хуулиудыг танилцуулья
- Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулах
- Дампуурлын хуулийн төсөл буюу Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/
- Зөрчлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
- Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай анхдагч хуулийн төсөл
- Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл
- Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
- Өндөр насны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх
- Төрийн өмчийн тухай хуулийн төсөл
- Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төсөл
- Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль
- Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
- Төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалтын тусгай журмын хууль
- Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль
- Тээврийн нэгдсэн хуулийн анхдагч хуулийн төсөл
- Улс төрийн намын тухай хуулийн төсөл
- Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл
- Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөл
- Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл
- Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
- Шүүх байгуулах тухай хуулийн төсөл
- Шүүхийн бус журмаар өр барагдуулах тухай анхдагч хуулийн төсөл;