АТГ-аас Ж.Пунцагийг хорьж шалгах хүсэлтийг шүүхэд дахин гаргалаа

2022-01-24 Мэдээ, мэдээлэл

УБТЗ” ХНН-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.ПунцагийгАТГ-аас 2022 оны нэгдүгээр сарын 19-нд баривчилж, түр саатуулсан. Түүнийг албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, бусдад давуу байдал олгосон, авлига авсан байж болзошгүй нөхцөл байдал гүйцэтгэх ажиллагааны явцад илэрэсэн гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Тиймээс АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид Ж.Пунцагт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах хүсэлтийг шүүхэд гаргасан байна. Гэвч шүүхээс “…Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахгүйгээр гадуур шалгаж болно” гэж үзээд 48 цагийн дараа суллажээ. Харин АТГ-ын мөрдөгчид Ж.Пунцагт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ. Ингэж хуульд заасан нөхцөл бүрдсэн тул Ж.Пунцагийг хорьж шалгах хүсэлтийг шүүхэд өнөөдөр /2022.1.24/ дахин гаргасан байна. Ж.Пунцагийг өмнө нь 2019 оны аравдугаар сард ТЕГ-аас баривчилж, 48 цаг саатуулаад суллаж байсан юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.