УИХ-ын намрын чуулганыг энэ сарын 21-ний баасан гарагт хаана. Аравдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн намрын чуулганы хугацаанд 73 хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын чуулган 75-аас доошгүй өдөр чуулдаг болсон. Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийдэг байсан хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийдэг болсон юм.