АРХИНД ДОНТОХ ӨВЧТЭЙ ХҮМҮҮСИЙГ АЛБАДАН ЭМЧЛЭХ ТӨВҮҮДИЙГ БАЙГУУЛНА

2021-12-15 Мэдээ, мэдээлэл
  

Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг, төрийн байгууллага, хууль сахиулах байгууллагын дагнан хариуцдаг ажил гэхээс илүүтэй олон нийтийн оролцоог төвлөрүүлэх гэр бүлийн хүчирхийлэлд нөлөөлдөг хүчин зүйлүүдэд төрийн бодлого хэрэгжүүлэх шаардлага бий. Тэр утгаараа Хууль зүй дотоод хэргийн яамнаас Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг өргөн бариад одоо УИХ-аар нэгдүгээр хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Энэ хуулийн төсөлд:

-Архины зөв зохистой хэрэглээг бий болгох,

-Архи үйлдвэрлэгч, импортлогчдыг нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой эх үүсвэрийг санд төвлөрүүлэх, уг төвлөрүүлсэн хөрөнгөөр архинд донтох өвчтэй хүмүүсийг албадан эмчлэх төвүүдийг Монгол Улсын гурван бүст бүсчилсэн байдлаар шинээр барьж байгуулах, нийгэмшүүлэх, хөтөлбөрт хамруулах, хөдөлмөр цалин орлоготой болгох гэсэн цогц хөтөлбөр дээрх хууль батлагдсанаар хэрэгжиж эхлэх боломжтой.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд бидний одоогийн барьж буй бодлого гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн нөлөөллийн контентууд явуулах төдийхнөөр илрээд байгаа юм. Өнгөрсөн жил Боловсролын сайд Л.Цэдэвсүрэн ажиллаж байхад хоёр сайдын хамтарсан тушаалаар ЕБС-ийн ахлах ангийн хүүхдүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх загвар хичээлийг оруулах шийдэлд хүрч, хэд хэдэн сургуульд туршилтаар орж байна. Эхний ээлжид хөтөлбөр нь батлагдсан. 2022 оны хичээлийн жилд бүх ЕБС-ийн ахлах ангийн хүүхдүүдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх чиглэлээр байнгын хичээл орохоор болжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.