Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 25 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 11:27 цагт очиход иргэн О-ийн 5 ханатай гэр, иргэн Н-ийн 5 ханатай гэр тус тус шатаж байсыг 15 минут ажиллан унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /30 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Хайлаастад машин шатаж байна гэсэн дуудлагыг 11:22 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 11:32 цагт очиход иргэн А-ийн “Ландкруйзер-80” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 11:36 цагт очиход иргэн Ц-ийн 5Ч8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 59 дүгээр байранд утаа гарч байна гэсэн дуудлагыг 11:57 цагт хүлээн авсан Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 12:05 цагт очиход иргэн Э-ийн 2 өрөө орон сууцанд эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан. Утаажилтын бүсээс 5 иргэнийг гаргасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбэд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12:05 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 12:11 цагт очиход иргэн Э-ийн “Портер” загварын ачааны автомашины бүхээг шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
Орон нутагт: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх баг Дэнжийн 26 тоотод /сумын төвөөс урд зүгт 5 км-т/ айлын хашаанд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 12.13-ний өдрийн 13:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 13:49 цагт очиход иргэн Х-ийн хашаанд хураалттай 5 тн /250 боодол/ өвс шатаж байсныг 01:28 цаг ажиллан унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр баг “Силикат” хорооллын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.13-ны өдрийн 22:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 22:55 цагт очиход иргэн С-ийн 6х11 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 01:20 цаг ажиллан унтраасан.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.