Шадар сайдын 70, 104 дүгээр тушаалын хэрэгжилтийн хангах хүрээнд ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дорноговь аймгийн Шуурхай штабын зохион байгуулалт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, халдварын үеийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, холбогдох үүрэг чиглэл өгчээ.
Мөн шуурхай штаб, тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг чадавхжуулах сургалт, дадлага зохион байгуулж, сумын түвшинд коронавируст халдварын хариу арга хэмжээний явцын үнэлгээ хийх юм.
Ийнхүү Дорноговь аймагт халдвар хамгааллын дэглэмийг сайжруулахаар шуурхай штаб ажиллаж эхэлсэн. Улмаар Эрээний хил маргаашнаас нээгдэхээр болсон талаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин хэллээ.
Тэрбээр “Маргааш хил нээж, автозамын тээврийг хэвийн үргэлжлүүлнэ. Эхний ээлжид Covid-19 халдварын тохиолдол бүртгэгдэхээс өмнө ачаа бараатайгаа нэвтрээд хил дээр саатсан байгаа ачаатай машинуудыг гаргана. Түүний дараагаар чингэлэг тээврийн асуудал яригдана” гэсэн юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.