Улсын онцгой комиссоос аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааг шат дараатай нээж эхэллээ. Энэ хүрээнд тухайн аж ахуй нэгж, байгууллагуудад III тун хийлгэсэн иргэдэд үйлчилгээ үзүүлэх эсвэл 20 мянган төгрөгөөр шинжилгээ өгөх шаардлага тавьж байна.
Тэгвэл аж ахуй нэгж, байгууллагууд e-Mongolia аппликейшны тусламжтай үйлчлүүлэгчийнхээ III тун хийлгэсэн эсэхийг шалгах боломжтой болжээ. Ингэхдээ “e-Mongolia” аппликейшнээр тухайн үйлчлүүлэгчийнхээ иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан, шалгах юм.
Тодруулбал, “e-Mongolia” системд төрийн 56 байгууллагын 600 гаруй үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 2 сая орчим иргэн давхардсан тоогоор 5,8 сая гаруй төрийн үйлчилгээг цахимаар авсан байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.