Улсын онцгой комиссын хуралдаанаар цар тахлын нөхцөл байдөлд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээллийг өгсөн. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Covid-19-ийн үед засаглаж байгаа нь үе, үеийн Засгийн газраас хамгийн азгүй нь байна. Гэсэн ч цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь зөв гэдгийг өнөөгийн түвшин харуулж байна. Иргэдэд тулгамдаж буй асуудал нь түр зуурын цаг хугацаанаас хамаарсан асуудал. Үүнийг далимдуулж үнэ хөөргөж, хомсдол үүсгэх нь байж болохгүй зүйл. Тиймээс хариуцсан ажлын хэсэг албууд нь яаралтай зохицуулалтыг хийж ажиллахыг Засгийн газар үүрэг болгосон.
Цаашид цар тахлын үргэлжлэх хугацаа хэр урт байхыг таамаглах аргагүй. Мутацид орсон вирусийн хувилбарууд нэмэгдэхийн хэрээр дархлаажуулалтад хамрагдах нь л чухал байна.
Бүх бурууг төрөөс хайж, нэг талаас алдааг эрэх нь нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ. Бид эрсдэлтэй цаг үеийг төлөөлж ажиллаж байгаа Засгийн газрынхаа үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй гэдгийг мэдээлэл өгөх үеэрээ онцолсон юм.
Харин үүнийг нь нийгмийн сүлжээнд иргэд бичиж, өөр өөрсдийн дүгнэлтээ хийж байна. Зарим нэг нь үнэхээр тийм гэж байгаа бол бусад нь зохицуулалт, менежментгүй ажилласны улмаас Covid-19-ийн тархалт нэмэгдэж, эдийн засаг хямарсан тухай шүүмжилж байгаа юм. Ямартай ч Ерөнхий сайд өөрийгөө ийнхүү тодорхойлж, Засгийн газраа дүгнэв.