Бага насны хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчдад өгөх “COVID-19” халдвараас сэргийлэх зөвлөгөөг хүргэж байна.
1. Бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
2. Хүүхэд олноор цугласан тоглоомын талбайд тоглуулахгүй байх
3. Зайлшгүй гэрээс гарах тохиолдолд маск зүүх, 2 цагаас дээш хугацаанд маскыг солих, гарыг угаах, халдваргүйжүүлэх
4. Гэртээ өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж, 3-4 удаа агааржуулалт хийх
5. Хүүхдийн аяга, таваг, халбага хэрэгслийг солихгүй байх
6. Хүүхдийн тоглоомыг сода, давстай халуун усаар угааж цэвэрлэх
7. Хүүхдийн гар нүүрийн алчуур, цагаан хэрэгслийг угааж индүүдэх
8. 3 цаг тутамд халуун хоол, цай хэрэглэх
9. Хөдөлгөөний идэвхи (хүүхдийн дуунд бүжиглэх, тоглох)-ийг дэмжиж, чийрэгжүүлэх
10. Аливаа дэлгэц (ТВ, гар утас)-ийг нэг дор 30 минутаас илүү үзүүлэхгүй байх
11. Оройн 21 цагт унтуулж сургах
Бусад цочмог өвчнөөс сэргийлэх:
1. Дулаан хувцаслах
2. Даарснаас үүдэлтэй амьсгалын замын цочмог халдвар (ханиалгах, халуурах, хоолой өвдөх)-аас сэргийлэх
3. Угаартахаас сэргийлэх
4. Бага насны хүүхдийг аливаа бодис (эм, ахуйн цэвэрлэгээний бодис, цавуу)-ын хордолтоос сэргийлэх
5. Гадны биет (батарей, жижиг тоглоом, самар, шүр)-ийг залгих, хамар, чихэнд хийхээс сэргийлэх
6. 3 хүртэлх насны хүүхдэд витамин Д-г зохих тунгаар хэрэглүүлэхийг зөвлөж байна.
15 цагийн өмнө
19 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.