Олимпийн чөлөөт бөхийн тэмцээний хоёр дахь өдөр өнөөдөр/2021.08.02/ тохиож байна. Эмэгтэйчүүдийн 68 кг-ийн жинд өрсөлдсөн С.Батцэцэг эхний барилдаанаа Францын Кумба Ларрокийн эсрэг хийж, 4-3 гэсэн харьцаатай яллаа. Ингэснээр тэрбээр шөвгийн наймд шалгарч байгаа юм. Тэрбээр 31 настай. Түүний хувьд гурав дахь олимпдоо оролцож байгаа бөгөөд хамгийн анх 2012 оны Лондонгийн олимпод оролцож, хүрэл медаль хүртэж байсан бол 2016 онд 12-р байрт орж байв.