Арилжааны банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 40 орчим хувьтай байна. Энэ нь арилжааны банкууд чөлөөт эх үүсвэр хангалттай байгааг харуулж буй. Харамсалтай нь, арилжааны банкуудаас бизнес эрхлэгчдэд зээл олгох сонирхол бага байгааг албаныхан онцолж буй.
Энэ нь өмнө олгосон зээлийн эргэн төлөлт хангалтгүй, нийт олгосон зээлийн найман хувь нь чанаргүй зээлийн ангилалд багтсан холбоотой юм. Салбараар нь авч үзвэл уул уурхай, барилгын салбарт олгосон зээлийн төлбөр хугацаандаа хийгдэхгүй, маш хүнд байгаа юм. Тиймээс эдийн засагт үүссэн энэ нөхцөл байдлаас шалтгаалан арилжааны банкууд бизнес эрхлэгчдэд олгох зээлээ багасган, харин Засгийн газрын үнэт цаасыг худалдан авахыг санал болгож байгаа юм.
Дашрамд дуулгахад, нөхцөл байдал ийм байгаа тул Сангийн яам, Монголбанкнаас бизнес эрхлэгчдээ дэмжиж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь зүйтэй гэсэн бодлогыг баримталж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.