Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хамтран дөрөвдүгээр сарын 6-наас өдөр бүр нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүлийн хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд ой хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг давхардсан тоогоор нийт 7919 алба хаагч, 2913 автомашин техник хэрэгсэлтэйгээр ногоон бүсийн 126 чиглэлд үүрэг гүйцэтгэж, хяналт шалгалтын явцад гал түймэр гарч болзошгүй 123 зөрчил илрүүлж, газар дээр арилгуулж ажиллалаа.
Нийслэлийн нутаг дэвсгэрт гарсан нийт 123 удаагийн гал түймэр болон гал түймэр гарч болзошгүй зөрчлийн шалтгаан нь ногоон бүсэд ил задгай гал түлсэн, хог хаягдал, өнжмөл өвс шатаасан, аюулгүй ажиллагааг ханган гагнуур хийгээгүй, татсан тамхи, чүдэнз, асаасан түүдэг галын үнс нурмаа бүрэн гүйцэд унтраагаагүй зэргээс үүдэлтэй байна. Байгууллагуудын хамтарсан хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн нийт зөрчлийн 52 буюу 42.2 хувийг илрүүлж, гал түймэр гарч болзошгүй эрсдэлийг таниулж, иргэд, олон нийтэд мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгч, газар дээр нь зөрчлийг арилгуулж ажилласан нь өнжмөл өвсний гал түймрийн тоо буурах нэг үндсэн үзүүлэлт боллоо. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 37 нэгж буюу 23.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Хяналт шалгалтын явцад Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хууль, Ойн тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн хэм хэмжээний актыг зөрчиж, өнжмөл өвс шатаасан 13 иргэнд Зөрчлийн тухай хуульд зааснаар 1.3 сая төгрөгийн торгууль ногдуулж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явууллаа. Ногоон бүсийн эргүүл хяналт 2021 оны зургадугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.